HURD SHINE JIL INSTRUMENTAL LYRICS

Энэ орчлонд нэг нас нэмлээ
Цэцэг ургах шиг цасан охид өслөө
Гоёл чимэгээ зүүсэн ногоон гацуур
Гоо сайхан аз жаргал гялалзана

Надад чамд нэг хаврыг авчирлаа
Намуухан орчлонд шинэ жил айлчлан ирлээ
Тэнүүн сэтгэлийн билэгдэл өвгөн аав
Тэнгэрийн орны бурхан адил харагдана.

Дт: Зөөлөн зөөлөн хаялах цасан ширхэг
Зөрөөд өнгөрөх хүн бүхэнд инээмсэглэсэн
Шинэ жилийн баяр дэлгэр их үдэш
Зөвхөн сайн сайхныг дуулцгаая

Хожмын азтай учирлыг хөтлүүлээд
Хүн бүхний сэтгэлийг ойртуулаад
Зул сарын цасан ширхэг наадна
Зөн билэгийн наран ойрхон гэрэлтэнэ.

Дт: Зөөлөн зөөлөн хаялах цасан ширхэг
Зөрөөд өнгөрөх хүн бүхэнд инээмсэглэсэн
Шинэ жилийн баяр дэлгэр их үдэш
Зөвхөн сайн сайхныг дуулцгаая

Энэ орчлонд нэг нас нэмлээ
Цэцэг ургах шиг цасан охид өслөө
Гоёл чимэгээ зүүсэн ногоон гацуур
Гоо сайхан аз жаргал гялалзана

Дахилт:

lyrics85.com